Амьдралын тойрог
Зохиолч: Сэнгийн Эрдэнэ
Эрхлэн гаргасан газар: Сонор records
Хэвлэлийн газар: Адмон ХХК
ISBN: 9789996235900
Хэвлэсэн он: 2013
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 286
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x135x13 мм
Жин: 328.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 18,000₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Мянга есөн зуун гучин зургаан оны улаан хулгана жилийн цагаан сар гарлаа. Өнгөрсөн хөхөгчин гахай жилийн өвөл Онон хавийн нутагт их цас унаж зудалсан тул Дондовынхны хэдэн айл Галтхан уулын ойн цоорхойд хаваржиж байв. Тэд өвлийн адаг сарын дундуур өвөлжөөнийхөөөвс бордоог бараад, зудад туранхийлж үхсэн малаасаа үлдсэн хэдэн ергөдгүүдээ туухыг нь тууж, ачихыг нь ачиж энд ирээд гэртэй нь гэрээ барьж, гэргүй нь шургааг мод, эсгий навтсаар оромж барьж төвхнөжээ. Ус ургамал тэгш, дагшин орон гэмээр энэ сайхан хангайд арван хэдэн жилийн өмнөнүүн ирж идээшсэн эдгээр айлууд нэг удаа зуд гачаал үзэлгүй, адуу, малаа үржүүлэн, мөнхийн өнөөлзийг олсон мэт байтал энэ гахай жилийн гайтай зудад өртөв. Гэвч тэгтлээ их ажирсангүй. Дайн болбол улс дээр, зуд болбол олон дээр гэдэг. Өчнөөн жил өсгөж үржүүлсэн малаа зудад алдана гэдэг хар буум боловч байгалийн гай гамшгийг урьдаас тааж, захирч болдоггүй хойно. Тэгээд ч жаргал зовлон ээлжилдэг жамтай хорвоо дээр төрөгсөд өнөөядаж сүйрч байвч дараа нь өөдлөн сэхдэг билээ л. Ингэхээр ядахдаа сүүний ганц үнээ, унааны ганц морьтой үлдсэн ч яана гэх вэ. Хүмүүс ингэж л бодож байлаа. Байгалийн эрхшээлтэй тэмцсээр л өнөөхүрч, ямар ч байсан амьжиргаанаасаа салж, голомтоо унтраахгүй арга ухаан суусан хүмүүс яаж ийж байгаад урин цагтай золгох нь лав. Гэвч хэцүүл байв. Тамын амьтан тамдаа жаргалтай гэгчээр хэдийнээс ийнхүүэртний ойн зэрлэгүүд шиг амьдарч дассан юм шиг тэрүүхэндээ л хөгжөөн шуугиан, хэрүүл зодоон, арилжаа наймаа аль бүхэнтэйгээ.

Оторлогсдын тэргүүн айл Дондов баавайнх. Олон жил нэг голд амьдарч ёстой л амь нэгтэй болсон хэдэн айл тэд-нийхтэй шадарлан буужээ. Галтхан бол орос монголын торгон хил дээрх хадан хясаа, шинэсэн ойтой ус булаг элбэгтэй хөвч газар. Бартаа ихтэй учир жирийн цагт нутаглахад зохимжгүй.   Хуучин   харуулынхан   Заимка   гэж   нэрлэдэг....

С. Эрдэнэ

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх