Дарьгангын гудамж
Зохиолч: Санжийн Пүрэв
Хэвлэлийн газар:
ISBN:
Хэвлэсэн он: 2017
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 272
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 205x143x20 мм
Жин: 330.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 13,900₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Дарьгангын гудамж зохиолын хэсгээс

Цагдаа хүмүүн аливаад сонор соргог, анхаарал болгоомжтой, цэх шударга хандан, тэр бүхэнд өөрөө өөртөө хяналт тавин ажилаа тогтсон хууль журмын дагуу гүйцэтгэхээс гадна ямар ч нөхцөлд хүн чанараа өмнөө тавих нь өөрт ногдсон үүрэг гэж Уужим ямагт санаж ажиллана. Энэ бүхэн аавынх нь «Хүн чанарын өмнө хүн байх амаргүй. Амьдралд юу ч тохиолдож болно. Тэр бүхэн чамайг шалгах шалгуур» хэмээн сануулдаг байсан нь энэ агшинд чихэнд нь шивнэх мэт болов. Түүний хувьд алхам тутамдаа мөрдөж хэвшсэн зүйл энэ агаад, тэр хашир, сонор сэрэмжит санаа дотор бодолд нь уяатай байлаа. Өдий насны зүг чигээ олсон хүнд хэн нэгнийг харж хайрлах гэдэг санамсаргүй ирдэг аж. Амьдралд зугтаж, өөрийгөө чөлөөлж болдоггүй ганц юм магадгүй энэ байж болно. Хүнд хайрлах насны гуниг хөөрхий юмдаа гэсэн нэгэн солгой бодол Уужимын цээжинд байн байн эргэлдэн тэрээр энэ гунигт бодолдоо дэндүү жаргалтай болсон мэт байлаа. Ингээд бодохоор амьдралаас хэн уйдах юм.

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх