Ээж
Зохиолч: Б.Чулуунцэцэг
Хэвлэлийн газар:
ISBN: 9789997808134
Хэвлэсэн он: 2017
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 196
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x125x10 мм
Жин: 232.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 20,000₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Хайдаг ингэ ... хэсгээс
Төсөөлөхөд ч инээд цалгимаар ийм дулаахан дурсамжаа сөхөж нээгээгүй 28 жил болж дээ. Хоёроос найман насны 4 хүүхэд, нэг тэжээвэр хурга, нэг хайдаг ингэ хаа сайгүй эвтэй найртай хамт явна. Ингэ нь эгдүүцэж тохуурхаад дайрчихна гэж айгаагүй хамтад нь явуулж л байдаг манай ээж ажаа хоёр ч гэж лут хүмүүс дээ. Хөдөө явж байхад ингэ гунганаад л хүзүү сунган ирвэл, шууд газар саачихна. Суулга энэ тэр ч гэхгүй. Гэрийн гадаа бол аяга барьж байгаа саачихна. Би найман настай тул ингэний цавин доогуур нэвт туулаад гарчихмаар жижиг. Тэгээд ч элбэг 8 литр ордог ээжийн агар суулгыг өрөөсөн хөл дээрээ тавин ингэ саана гэвэл даахгүйгээс гадна ингэнийхээ доогуур шургаж унахаар намхан байв. Гэвч ээж намайг шахсаар л байлаа. 
- Ингэ газар сааж болохгүй. Аяганд сааж болохгүй. Суулганд л саах ёстой гэж хатуу тулгана. Тэгэж хэлэхийг нь үл тоож, аяганд сааж ингэ идрээсэн хэргээр толгой руугаа ч тоншууллаа. 
Хувин даахгүй шахуу охиндоо “Суулга бариад ингэ саа” гэж тушаадаг ээжийнхээ үгэнд орох гэж хувингаа чирээд л очно. Суулгаа тогтоох гэж өрөөсөн хөлөө нугалахаар ингэний доогуур гарчих гээд хойд хөлийг нь түшнэ. Хайдаг ингэ тийрэх нь битгий хэл хавирах ч үгүй. Зүгээр л гунганан зогсоно. Тэгэж байснаа дугуйран хүзүүгээ сунган намайг үнэрлэнэЯлимгүй хөдлөхөд нь би суулгатайгаа унана. Унасандаа уурлаж, ингэндээ гомдоно. Гэвч дахиад л түүнийг саахаар яг түрүүчийнхээ байрлалыг тухтай хангаж аваад чинэрсэн дөрвөн хөхийг нь бяцхан хуруугаа сарвайлган шувтарна. Нялх ингэ доороо ивэлчих тул сүү нь гарын аясаар урсана. Дэндүү чинэрсэн шиврээ хөхийг нь саах гэж дээлийн энгэр тэр чигтээ дарайсан цагаан сүү болно. Салхинд хатааж байгаад дараа нь бяцхан гараараа нухаж цэвэрлэдэг сэн.
Үргэлжлэл бий...

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх