Хатан төр
Зохиолч: Д.Төрбат
Хэвлэлийн газар: ”Мөнхийн Үсэг Групп” ХХК
ISBN: 9992911743
Хэвлэсэн он: 2007
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 376
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 13сx17с. мм
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 7,000₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Монгол улсын төрийн шагналт яруу найрагч Дамбын Төрбатын “Бар засаг” романыг “Хатан төрийн нууц” нэр дор “Мөнхийн үсэг” ХХК хоёр дахь удаагаа хэвлэн уншигчид та бүхэнд хүргэж байна.
Зохиогч Монголын түүхийн хамгийн эгзэгтэй цаг мөч цагаагчин үхэр (1241 он) жилийн цагаан шүүдрийн үеэс шар бичин (1248 он) жилийн шар усны улирал хүртэлх үеийг уран яруухнаар дүрслэн үзүүлжээ.
Чухам энэхэн хором бол Өгөдэй хаан 1241 оны 12-р сарын 11-нд хээрийн орондоо учир битүүлэг нас барж, мэргэд угсаатны Дөргэнэ хатан төр барьсан дөрвөн жилийн дараа удамт хүн, ухаант хан хүү Гүюг төрийн жолоог атгасан хоёр жилийг хамарч байгаа юм.
Зохиогчийн хувьд Монголын ард түмний өм дутсан он жилүүд гэж агаал алтан урагийн хан хөвгүүдийн дотор үүссэн ан цав гүнзгийрч, эв нэгдлийн гал голомт дарьдарсан салхи Батынхны зүгээс үлээж байсан гунигт өдрүүд гэсэн үзэл бодлоор туурвисан байна.

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх