Хаан төрийн нууц
Зохиолч: Д.Төрбат
Хэвлэлийн газар: ”Мөнхийн Үсэг Групп” ХХК
ISBN: 9992911743
Хэвлэсэн он: 2007
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 376
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 13сx17с. мм
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 12,000₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Улаагчин гахай (1227 он) жилийн цагаан шүүдрийн намар цагийн үүрээр Хавтын их хүрээнээ алтан гэрэгт элч ирсэн дохио сонсдов. Эзэн ордны гаднаас хэвтүүл цэргийн бүдэг дуу гарч ,
-    Их Аурагаас элч ирэв гэхэд Хавт ноён нанхиад торгон дээлээ ханцуйлан өндийлөө. Хэвтүүлийн хөлд налах өвсөн чимээнээр сэрсэн Азуй хатан үргэсэн гөрөөс мэт сэрвийн босоход,
-     Ах хааны алтан гэрэгэ иржээ. Би төрийн өргөөнд очсуу гээд бүсээ бүслэж, малгайгаа цэгцхэн асаагаад гарлаа. Үүрийн бүүдэн зүүдэн их хүрээг урьхнаа гийгүүлж, алсын уулын оройд харуул эрсийн асаасан түүдэг улалзан аж. Их Хавтын бараанаар төрийн ордны үүд алгуур нээгдэн хэвтүүл эрсийн ахлагч Живгэ ноён,
-     Элчийг ноёнд бараалхуул! Гэх дуун дагаж дөрөө жинхийн, олон хүний яаруу алхаа наашлахад,
-     Гэрэгэ өргөгтүн! гэлээ.
Харанхуйг сүлэн ядах үүрийн туяанд гэгээ нэмэх мэт хангарьдын дүрт алтан гэрэгэ гялсхийх сацуу ялтас хуяг ханхийж, шонхорт толь мэлтэсхийн нэгэн эр өмнө нь өвдөг сөгдөн,
-    Нүд нойтон чих хуурай мэдээ авчирсан нүгэлт намайг өршөө хэмээн дуулгаа элгэндээ тэвэрч их үст тэргүүтийг өвдөг тушаа бөхийлгөн зарлиг хүлээв. Хавт Хасар их уулнаас үг ирэх мэт тэнгэрийн хаяаг тойруулан ажсанаа,
-     Хэлэгтүн! гэлээ. Өвч биеийг хол замд булрах шиг сүрлэг Хавтын өргөн хар хөмсөг чичрэсхийн догшин хар нүд сүүмэсхийн гөлийж нэгэн дусал нулимс ялгууханаа тасарч монхордуу хамрын тод угалзнаа ирж ширвээ сахалд нь чимээгүй шингэв.

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх