Бүргэд харьд үүрэлэдэггүй
Зохиолч: Ж. Пүрэв
Хэвлэлийн газар: Мир ном
ISBN: 9789992910139
Хэвлэсэн он: 2009
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 224
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Жин: 210.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 5,000₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Намираа борооны дараа газраас халуун уур савсан юутай амилуун агаар орчныг амьсгалуулнам бэ. Бөөн бөөн цагаан үүл тэнгэрт дураараа хөлхөлдөн нарны элчийг сааруулах нь тааламжтай. Орчин тойрны байц өндөр уулсууд бороонд угаагдаад өөрийн өнгөөр мишээн, бадмаараг адил гялалзах эрдэнийн хадан шигтгээгээрээ гайхуулах мэт ихэмсгээр ханхайж зогсоно. Тэр уулсын оройгоор цагаан элэгтэй хүрэн бүргэдүүд халин дүүлэн нисэж, саявтар болж өнгөрсөн дайны үлдэгдэл олз юу байгааг нүдэн дурангаараа харж тооцно. Энэ газар дээр монголын морин цэргийн зөрөг мөрүүд ширдэгний хээн угалз адил зурайж харагдах нь бүхнээс содон гэлтэй......

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх