Утаан хөшиг
Зохиолч: Дик Френсис
Орчуулагч: Дэмбэрэл
Хэвлэлийн газар: Мир ном
ISBN: 9789992910337
Хэвлэсэн он: 2007
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 212
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140x200 мм
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 5,000₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Хайр найргүй төөнх хурц нарны илч, бахинд хавчигдсан мэт давчуу орчинд биений хөлс гол горхи мэт урсан, ам минь тэсвэрлэхийн аргагүй цангаж бүх бие шархиран өвдөж, тарчлаана. Түүнээс өөр аймшгийн там байдаг эсэхийг бүү мэд. Би газрын тосны эзний хүүгийн тусгай захиалгаар хийсэн спортын ганган машины жолооны ард ингэж тарчлан бүхэл бүтэн гурав хоног суугаа минь энэ. Миний нүдний өмнө наранд түлэгдсэн тэгш тал үргэлжилэх агаад цаана нь зэрэглээтэн харагдах хүрэн өнгийн толгод байрнаасаа өчүүхэн үл хөдлөнө. Учир нь миний энэхүү цагт 150 миль хурдлах чадвартай хүчирхэг гоё машин мөн адил алхам ч хөдлөх чадваргүй зогсох ажээ. Би гарын минь бугуйг холбосон зэвэрдэггүй гангаар хийсэн гавыг баргар царайлан ширтлээ.....

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх