Монголын нууц товчоо
Орчуулагч: МНТ-нысонгомол эхийг боловсруулсан редакци зөвлөл
Хэвлэлийн газар: ”Мөнхийн Үсэг Групп” ХХК
ISBN: 9992962062
Хэвлэсэн он: 2011
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 288
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 200x240 мм
Жин: 158.0 гр
Үлдэгдэл: Одоохондоо үлдэгдэл байхгүй
Үндсэн үнэ: 15,000₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Монголын Нууц Товчоо бол Монголын их хаадын угсаа гарал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их туульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он дарааллын бичиг мөн.   Их Монгол гүрэн байгуулагдсаныг түүхчлэн уран зохиолын хэллэгээр бичсэн, XIII зууны үеийн монголчуудын ахуй амьдралын хэв маяг, Эзэн Чингис хааны  амьдралын түүхийг хойч үе бидэндээ  үлдээсэн нандин бичээс юм.   Монголын бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртний монголын уран зохиолын гайхамшигт дурсгал энэхүү өв тэгш туурвилыг дэлхий  даяар эрхэмлэн иржээ. “Монголын нууц товчоо ” нь  дэлхийн 40 гаруй оронд 22 хэлээр орчуулагдан олон мянган хувь хэвлэгдсэн  нь   байна.  Гадаадын түүх сонирхогч, жуулчид “Монголын нууц товчоо” номыг их эзэн Чингис хаан төр улсаа байгуулсан түүхийн  үнэт чанарыг гаргасан онцгой бэлэг дурсгалын бүтээгдэхүүн  гэдгээр  хүлээн авч сонирхон уншиж байна.   Монгол туургатны түүх, утга соёл, үгийн урлагийн гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо” нь дэлхийн эртний сонгодог уран бүтээл болох  Оросын Игорийн хорооны дууль, Грекийн  Иллиада Одуссе, Францын  Ролландын  дуулал зэрэг бүтээлтэй эн дүйцэхүйц ховор бүтээл мөн хэмээн  эрдэмтэн судлаачид үнэлдэг юм.  Манай хэвлэлийн газар энэхүү Монголын нууц товчоог анхны эх бүтээлийн  сонгодог орчуулгаар  хэвлэн  олон нийтийн хүртээл болгож байна.   Монгол оронд  ирсэн гадаадын түүх сонирхогч, жуулчид “Монголын нууц товчоо” номыг  их эзэн Чингис хаан  төр улсаа  байгуулсан  түүхийн  үнэт чанарыг гаргасан  онцгой бэлэг дурсгалын бүтээгдэхүүн гэдгээр хүлээн авч сонирхон уншиж, худалдан авч  байна.  Танай номын санд буй  дэлхийн түүх, уран зохиолын дээж бичгийн  алтан санд  “Монголын нууц товчоо”  хэмээх дэлхийн талыг эзэгнэгч эзэн Чингис хааны түүхт их бүтээлийг санал болгож байна.

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх