Амьдралын дараачийн учрал
Зохиолч: С.Эрдэнэчимэг
Хэвлэлийн газар: Арвайпринт ХХК
ISBN:
Хэвлэсэн он: 2012
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 368
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x150x15 мм
Жин: 380.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 16,000₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Мөнх цастай, мөлгөр оройтой сүрдэм уулсын хормойд зуны халуунд өвлийг санагалзаж нимгэн хувцасандаа жихүүцэх мэт болон дороо эргэхэд хөлийн доор өнгийн цэцэг алгалах нь зүүд ч юм шиг. Шувууд шулганана, ой шуугина, оройхон буга урамдана. Цэнхэр униар, ногоон зүлгээр хөшиглөж алсын уулсын зүг аажуухан гэлдэрнэ. Уулын гол уурсах лугаа шугинан эрэг дээр саатан суухуйд уцаарлан хөөх мэт нүүр өөд үсчинэ. Тольдож болмоор тунгалаг уснаа тонгойж суугаад чулуунуудыг нь хэрэг болгож өрөө юу гэмээр мөлгөр том өнгөлөг жаахнаар нь ялган тоогий нь гаргачихмаар ив илхэн. Энэ нутагт өвөлдөө жаран хэм хүртэл хүйтний эрч тачигнаж түүхэнд тэмдэглэгдсэн нь бий. Өглөө гэрээс гарахдаа хаалга дараастай бол "өө цас орчихож" гэж ойлгоно. Нутгийн түмэн нь тэнгэртэй тэрсэх мэт хөрч нэг царцах, хөлөрч нэг гэсэх байгалийн араншинг олох гэж цагаа дэмий үл үрнэ, бодоод бодоод бодын шиир дөрөв гэгбээр хэчнээн хичээгээд угаасаа учир нь олдох биш, үеэс үед зохицон аж төрсөөр хүмүүнээ ч байгаль шигээ араншин гаргаж гэмээнэ нэг их гайхах нь үгүй болжээ........

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх