Тавилан-I
Зохиолч: Л. Сарантуяа
Эрхлэн гаргасан газар: Болор судар паблишинг ХХК
Хэвлэлийн газар: Мөнхийн үсэг ХХК
ISBN: 9789996214981
Хэвлэсэн он: 2012
Эх хэл: Монгол
Хуудасны тоо: 520
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x145x30 мм
Жин: 565.0 гр
Үлдэгдэл: Номны үлдэгдэл харах
Үндсэн үнэ: 9,900₮
Улаанбаатар хот дотор 38,000₮-с дээш худалдан авалтанд хүргэлт үнэгүй.

Номын танилцуулга

Данзан өвгөн намар оройн хар чийгт шал нойтон болсон сахлаг өвсийг туучин дээш мацсаар байлаа. Зүрх нь амаараа гарчих нь уу гэлтэй туранхай цээжийг нь хүчтэй еэ нүдчин балбана. Данзан гуайн нас аль хэдийн дал давчихаад байгаач хөнгөн шингэн тэнхлүүн нэгэн. Харин сүүлийн үес өвдөгнийх нь нүдээр үе үе хатгуулдаг болоод байгаа ажээ. Өвгөн цээжиндээ эрт эдүгээг дурссаар Тэмээн хүзүүний овоон дээр гараад нэг сүрхий сүүрс алдав. Цэлмэг хөх тэнгэрийн дор мэлтэгнэх том шаргал улаан наран Нуухайн уулс дээр буугаад ирчихсэн юм шиг шаргалтана. Намрын хонгор салхин үрчлээт нүүрийг нь зөөлөн сэвшихэд өвгөн баясан инээвхийлэв. Өвгөн өглөөн нарыг сөрөн жалх нь харьсан онигор бор нүдээ онийлгон байж төрж өссөн нутгийнхаа уул нуруу судаг жалгыг нэгжин шуналтай гэгч нь хараад нэг их баярлав. Ай хөөрхий нар салхитап энэ сайхан нутагтаа дахиад нэг далан жил атьдрахсан. Тэгвэл ч мөн сайхнаа даа. Хэдэн хуухдууддээ зааж зураад. Шивэртэйн хөндий уруудаад хэдэн бараан адуу дэргүүлсээр бууж усанд орж буй нь харагдана. Тасархайн өвөлжөөний хойт хадан цохион дээр өнчин ганц тас эргэлдэнэ. Лувсан ламын хойтох ажлаас хойш энд тас ирчихээд удаж буй аж. Баянгийн хөндийгөөр тарга тэвээргэ сайтай хоньд тархан бэлчинэ. Бумбат хошууны өмнө хэсэг сарлаг багшран бараантана.... 

Тавилан

Холбоотой ном

Уншигчийн сэтгэгдэл

Дундаж үнэлгээ: 5

and post it to your social network

     

Сүүлд үзсэн номын түүх