| Зохиолч: | Гүүгэлийн Соёлгэрэл |
| ISBN: | 9789919986674 |
| Хэвлэсэн он: | 2026 |
| Хуудасны тоо: | 205 |
| Номын хавтас: | Зөөлөн |
| Номын хэмжээ: | 175x120x15 мм |
| Зохиолч: | Гүүгэлийн Соёлгэрэл |
| ISBN: | 9789919986674 |
| Хэвлэсэн он: | 2026 |
| Хуудасны тоо: | 205 |
| Номын хавтас: | Зөөлөн |
| Номын хэмжээ: | 175x120x15 мм |
“ӨЧИГДӨР УЧИРЪЯ” бол арван зургаан насны гэнэн догдлол, анхны хайр, он жилүүд өнгөрсөн ч зүрхнээс бүдгэрдэггүй дурсамжийн тухай ном юм.
Арван зургаа гэдэг хайр гэж юу болохыг бүрэн ойлгоогүй атлаа ганцхан нэрийг сонсоход хорвоо арай гэгээн санагдаж, нэг харц, нэг инээмсэглэлийг бүтэн өдрийн аз жаргал болгон хадгалж чаддаг нас. Ягаан хавчаараа зүүж, дэвтрээ цээжиндээ тэврээд, цас бударсан гудамжаар хэнд ч хэлээгүй ганцхан нэрийг зүрхэндээ бүлээцүүлэн алхаж явсан тэр охины хувьд ч анхны догдлол жирийн өдрүүдийг мартагдашгүй дурсамж болгон үлдээнэ.
Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хүн өнгөрсөнд үлдсэн нэгнийг бус, тэр хүнийг хайрлаж явсан өөрийнхөө залуу, тунгалаг зүрхийг илүү их санадгийг ойлгоно.
Олон жилийн дараа дурсамжийн хаалга дахин нээгдэхэд өчигдрийн жижигхэн мөчүүд өнгөө алдалгүй эргэн ирнэ. Тэгээд тэр өнгөрсөн рүүгээ буцахыг хүсэхдээ юу ч өөрчлөхийг хүссэнгүй. Харин хайр гэдэг үгийг хараахан нэрлэж сураагүй, ганцхан нэрийг бодоод л өөрийн эрхгүй инээмсэглэдэг байсан арван зургаатай өөртэйгөө дахин нэг удаа учрахыг хүснэ.
“ӨЧИГДӨР УЧИРЪЯ” өнгөрсөн хайраа эргүүлэн авах тухай бус, зүрхэндээ гэрэлтэй хэвээр үлдсэн арван зургаан настайгаа дахин учрах тухай түүх.