Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Лодойсамбуу Чулуунбилэгийн
ISBN:
Хэвлэсэн он: 2026
Хуудасны тоо: 284
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x140x18 мм

Хугархай эрүүний

Онлайн дэлгүүрийн үнэ

37,830 ₮

-3%
Хэмнэлт: 1,170 ₮
Үндсэн үнэ

39,000 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Лодойсамбуу Чулуунбилэгийн
ISBN:
Хэвлэсэн он: 2026
Хуудасны тоо: 284
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 210x140x18 мм

Номын тухай

Дурсамж, туршлага бол зөвхөн ахмад үеийнхний өмч, хийж бүтээх ид насаа үдсэн хүмүүст хамаарах сэдэв гэдэг ойлголт нэгэнт хуучирчээ. Ялангуяа нийгэм-улс төрийн нэг тогтолцоогоо нөгөөгөөр солин хөгжиж буй Монгол орны хувьд ахмадуудын туршлага гэхээр их л сайндаа “социализмыг хэрхэн даван туулсан” сургамж л байх ажгуу. Эрх чөлөөнд хүрсний баяр хөөр, итгэл найдвараас өөр бариад авах юмгүйгээр эхлүүлж байсан шинэ үеийн туршлага, сургамж хэзээ гарах вэ? Нэгэнт бүх юм улиран одож, дурсахаас өөр хэрэгцээгүй болсон үед сонирхон уншихаас өөрөөр ашиглах боломж гарахгүй болохын хэрд хэн нэгэн нь архив ухаж бичих үү? Энэ бол асуулт юм! Ардчилал, зах зээлийн ертөнцийг байгуулж, өнөө үеийнхэн нь өөрсдөө цоо шинэ нийгмийг бүтээж, бас цоо шинэ туршлага үлдээж байна. Учир иймд шинэ цаг үеийн босгон дээр төрж бойжсон, хүмүүжлийн баримжаа туршлагаар хомсхон өөрийгөө бүтээж босгосон залуусын бодол санаа, алдаа онооны замнал нь манай нийгэмд сургамжтай, эргэцүүлүүштэй жишээ болох юм. Манай хэвлэлийн газраас шинэ үеийн улс төрч, төрийн зүтгэлтэн залуусын номыг хэвлэн гаргаж эхэлсний гурав дахь нь “Улаан балын...” хэмээн алдаршсан сэтгүүлч, парламентч Ч.Лодойсамбуугийн эл бүтээл юм. Өмнөх бүтээлүүд маань залуу үеийнхний сургууль соёлын замналдаа олсон туршлага, шинэ цагийн дэлхий ертөнцийн эрдэм боловсролын сангаас хүртэх хичээл зүтгэлийн богинохон боловч чамбай түүхүүд байлаа. Харин Ч.Лодойсамбуугийн ном тэднээс өөр. Манай нийгмийн янз бүрийн давхаргын гүнээс сурвалжлан бичсэн тэмдэглэл гэлтэй. Улс төрийн тогтолцоо солигдох үед гарцаагүй үүсдэг “шилжилтийн ангал” дундуур туучиж, хөлөө олсон залуусын дүр төрх тод харагдана. Эцэст тэмдэглэхэд алдар гавьяа бүхий өтгөс бус харин сая төрсөн нялхсаас эхлээд хорвоог танин ядан байгаа багачууд, идэр хөвгүүд, дунд үеийнхэн ороод азай буурал хүртэл бүгд хамтран байж, үндэстний түүхийг зөвхөн туурвидаг билээ.