Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Цэдэвдамбын Оюунгэрэл,Жеффри Л. Фолт
ISBN: 9789992904800
Хэвлэсэн он: 2026
Хуудасны тоо: 520
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 225x150x20 мм
Жин: 620.0 гр

Ногоон нүдэн лам

Онлайн дэлгүүрийн үнэ

47,045 ₮

-3%
Хэмнэлт: 1,455 ₮
Үндсэн үнэ

48,500 ₮

Хавтас: Зөөлөн
Ногоон нүдэн лам-цуврал (3)
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Цэдэвдамбын Оюунгэрэл,Жеффри Л. Фолт
ISBN: 9789992904800
Хэвлэсэн он: 2026
Хуудасны тоо: 520
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 225x150x20 мм
Жин: 620.0 гр

Номын тухай

Бурхны хөрөг

Үзэсгэлэнт сайхан Үүрийн голын эрэг дээрх Ховчилтой хэмээх буйдхан хөндийн цэцэг алагласан нугын өвсөн дээр зуны дэлгэр өдөр лам дээлтэй нэгэн залуу завилан сууна. Түүний цэвэрхэн халзан толгой наранд гялалзан, өндөр хүзүүнь бөхийж, залуу ламтан ямар нэгэн зүйлд хичээнгүйлэн тонгойсон харагдана. Өвдгийг даван унжсан улаан орхимжит өвөр дээр нь дөрвөлжин самбарт дэлгэсэн бурхны зураасан зураг байх ажээ. Залуу ламыг Баасан гэх бөгөөд тэрбээр Даян дээрхийн сахиус хэмээх догшин бурхны дүрийг нарийн үзүүрт бийрээрээ шунхалж буй нь энэ. Будагтай аяга, бийрийнхээ дунд суусан Баасан лам өнгө будгийг нямбайлан оруулж байтал бүдүүн чанга дуутай дүүнь анхаарал хичээнгүйг нь гэнэт сарниулав.

"Битгий эмэгтэй хүн шиг нүдээ аниад бай. Эр хүн шиг байз үз" гэж Баасангийн дүүБолдыг хэлэхэд арван тав орчим насны хүү толгой дохив.

"Надад хутга аваад өг дөө"

"Алийг нь?"

"Хар иштэй богино хутгыг. Би сая хурцалсан юм."

Өндөр биетэй Болд хэмээх монгол эр, хонины цавин дээгүүр баруун хөлөө хөндлөн давуулж, зүүн гараараа урд хоёр хөлийг нь холбон атгаад гэдсийг нь өрлөн зүсэв. Тэрбээр хутгаа зүлгэн дээр тавиад баруун гараа мэгдэн майлах хонины өрлөсөн хагалбараар оруулав.

"Эндээс" гэж тэр хэлээд, "Энэ хонь бараг хөдөлж чадахгүй. Хэрэв зөв хийж чадвал ер нь өвтгөхгүй. Одоо би хонины нурууг дагасан гол судсыг хуруугаар гогдож тасална. За би ингээд ганцхан хүчтэй татаад ...