Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: BMB publishing
ISBN: 978-9919-907-11-2
Хэвлэсэн он: 2024
Хуудасны тоо: 298
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140х210 мм

Scrum Хоёр дахин их ажлыг хоёр дахин бага хугацаанд хийх нь

Зохиолч: BMB publishing ISBN: 978-9919-907-11-2
Онлайн дэлгүүрийн үнэ

23,183 ₮

-3%
Хэмнэлт: 717 ₮
Үндсэн үнэ

23,900 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: BMB publishing
ISBN: 978-9919-907-11-2
Хэвлэсэн он: 2024
Хуудасны тоо: 298
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 140х210 мм

Номын тухай

Хорин жилийн анх үүссэн Скрам арга нь анхлан программ хангамжийн салбарт түгсэн бөгөөд өнөөдөр цахиурын хөндийд аливаа төслийг хэрэгжүүлэх цорын ганц арга болсон билээ. Аливаа ажлыг хийх хоёр арга байдаг: Үеэ өнгөрөөсөн “Хүрхрээ” арга нь ямар нэг  олигтой үр дүнд хүргэхгүй мөртөө өч төчнөөн мөнгө үргүй зарцуулж орхино. Харин “Скрам” арга ашиглан цөөн хэдэн хүмүүстэй ажиллахад богино хугацаанд, бага зардлаар маш сайн үр дүнд хүрдэг юм. Итгэмээргүй санагдаж байж магад, гэхдээ бидний ажлын бодит үр дүн үүнийг бэлээхэн нотлоод өгнө.
Уламжлалт арга барил ашиглах үед компаниуд баахан бичиг баримт, график зураг, хүснэгт боловсруулах шаардлагатай болдог. Ямар нэг алдаа гаргахгүй байх, төсөв хэтрүүлэхгүй байх, төлөвлөсөн хугацаанд ажлаа дуусгах гээд “биелэгдэшгүй даалгавар” л гэсэн үг. Хүснэгт бол хүмүүсийн хүсэл мөрөөдлийг хязгаарлаж  цөхрөлд хүргэдэг зүйл. Харин Скрам арга барил нь төслийн явцыг үүссэн нөхцөл байдалтай уялдуулан өөрчлөх, түүнд зохицох чадвар маш өндөр, өөрөө өөрийгөө удирдан чиглүүлэх бололцоотой шинэлэг тогтолцоо юм.
Энэ аргыг зөвхөн программ хангамжийн салбарт ашигладаггүй. Скрамыг автомашин үйлдвэрлэл, угаалгын газар, сургууль, соёл урлагийн салбар, сансрын хөлөг бүтээх, хуримын төлөвлөгөө гаргах, тэр ч бүү хэл манай эхнэр хүртэл надаар хагас, бүтэн сайнд хийлгэх ёстой ойр зуурын гэрийн ажлуудыг  энэ аргыг ашиглан төлөвлөдөг юм.
Та энэ номоос ажлын бүтээмжээ сайжруулах үндсэн арга барилтай танилцаж, хүмүүс яагаад аливаа тооцоо, таамаглал гаргахдаа үргэлж алдаа гаргадаг болох, яагаад илүү цагаар ажиллах нь төслийн гүйцэтгэлийг удаашруулдаг вэ гэх мэт асуултын хариултыг олж авах болно. Би та бүхэнд хувь хүмүүс, эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын олон жилийн турш хийж ирсэн судалгаа, аппликейшн болон тэдгээрийг хэрхэн Скрам арга барилд нэгтгэн оруулж ашиглах болсон, мөн Скрамыг ажил амьдралдаа ямар замаар хэрэгжүүлж болох тухай танилцуулах болно.