Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Олонбаяр
ISBN: 9789919200114
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 447
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 277*211 мм
Жин: 1363.0 гр

Үл хөдлөх хөрөнгийн зарчмууд

Зохиолч: Олонбаяр ISBN: 9789919200114
Онлайн дэлгүүрийн үнэ

67,803 ₮

-3%
Хэмнэлт: 2,097 ₮
Үндсэн үнэ

69,900 ₮

Хавтас: Зөөлөн
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Олонбаяр
ISBN: 9789919200114
Хэвлэсэн он: 2020
Хуудасны тоо: 447
Номын хавтас: Зөөлөн
Номын хэмжээ: 277*211 мм
Жин: 1363.0 гр

Номын тухай

 Ирээдүйн хүн бүрийн зайлшгүй мэдэж  байх ёстой үл хөдлөх хөрөнгийн орчин үеийн ойлголт, суурь болон онол мэдлэг мэдээллийг агуулсан ном юм.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болсон үл хөдлөх хөрөнгийн салбарын хөгжилтөд хувь нэмэр болох: үл хөдлөх хөрөнгийн агент, брокер болон үл хөдлөх хөрөнгийн салбарт ажил үйлгээ эрхлэгч- мэргэжлийнхэн, эрдэмтэн судлаачид, оюутан залуучууд болон нийт уншигчдад зориулагдсан “Үл хөдлөх хөрөнгийн зарчмууд” ном нь: 1'. Үл хөдлөх хөрөнгийн тухай ойлголт, эрх болон төрөл 2'. Үл хөдлөх хөрөнгийн мэргэжлийн дадлага 3'. Үл хөдлөх хөрөнгийн ёс зүй ба эрх зүй гэсэн үндсэн гурван хэсэг, 1'. Үл хөдлөх хөрөнгийн тухай ерөнхий танилцуулга, 2'. Үл хөдлөх хөрөнгийн эрхүүд ба тэдгээрийн тодорхойлолт, 3'. Үл хөдлөх хөрөнгийн төрөл ангилал, 4'. Үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, 5'. Үл хөдлөх хөрөнгийн эдийн засаг, 6'. Үл хөдлөх хөрөнгө оруулалт ба санхүүжилт, 7'. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, 8'. Үл хөдлөх эзэмшлийн удирдлага, зохион байгуулалт, 9'. Үл хөдлөх хөрөнгийн салбар дахь хөдөлмөр эрхлэлт, 10'. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн ёс зүй ба хэм хэмжээ, 11'. Салбарын үйл ажиллагаанд оролцогч байгууллагууд болон 12'. Үл хөдлөх хөрөнгийн хууль, эрх зүйн орчин гэсэн арван хоёр бүлэгтэй болно. Энэхүү номыг судалснаар уншигч: • Үл хөдлөх хөрөнгө, өмчлөл, өмчлөлийн болон ашиглалтын эрх, тэдгээрийн харилцан хамааралтай холбоотой олон асуудлын талаар суурь болон өргөн цар хүрээтэй ойлголтыг олж эзэмшинэ. • Үл хөдлөх хөрөнгийн олон талт шинж чанарыг ойлгож, үл хөдлөх хөрөнгийн судлагдахуун болох эдийн засаг, санхүү, удирдлага, үнэлгээ, борлуулалтын дадлага, хууль, эрх зүй болон бусад тодорхой сэдвүүдийн талаар өргөн ойлголт, мэдлэг болон ухагдахуунтай болно. • Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой газар төлөвлөлт, бүтээн байгуулалт, эдийн засгийн хөгжил, хөрөнгө оруулалт ба санхүүжилт, эзэмшлийн удирдлага, зохион байгуулалтын тухайд нэгдсэн ойлголттой болж, энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийх, агуулгаа тодорхойлох чадвартай болно. • Үл хөдлөх эзэмшилд менежмент хийх аргачлал, борлуулалтын гүйлгээний арга зүй, харилцагчдын өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа хамгийн өндөр, хамгийн сайнаар хүлээж, олсон мэдлэгээ ажил мэргэжилдээ үнэт шинж чанар, давуу тал болгон хувиргах итгэл үнэмшилтэй болно. • Үл хөдлөх хөрөнгийн салбар нь эдийн засгийн бусад салбарууддаа хамгийн үр нөлөөтэй, бизнесийн үйлчилгээний биеэ даасан, бас ч сонирхолтой салбар болохыг мэдэх болно. Түүнчлэн, хувь хүн, өрх, аж ахуйн нэгж болон засгийн газрын олон шатны байгууллагуудын амьдрал, ажил үйлчилгээнд онцгой нөлөөтэй салбар болохыг тодорхойлж мэднэ.