Нүүр Ангилал Хайлт Цуврал Шинэ
Манай дэлгүүрт тавтай морил!
Зохиолч: Чандмань Бат-Эрдэний (Редактор),
ISBN:
Хэвлэсэн он: 2025
Хуудасны тоо: 200
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 260x180x23 мм

Оновчлолын эрин

Онлайн дэлгүүрийн үнэ

63,050 ₮

-3%
Хэмнэлт: 1,950 ₮
Үндсэн үнэ

65,000 ₮

Хавтас: Хатуу
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: Чандмань Бат-Эрдэний (Редактор),
ISBN:
Хэвлэсэн он: 2025
Хуудасны тоо: 200
Номын хавтас: Хатуу
Номын хэмжээ: 260x180x23 мм

Номын тухай

Ихэнх хүмүүс бизнесийн амжилтыг зөвхөн стратеги, удирдлагаас шалтгаална гэж боддог. Гэхдээ үнэн хэрэгтээ, амжилттай компаниудын нууц зэвсэг бол оновчлол юм. Энэ номд оновчлол гэж юу болох, яагаад Google, Amazon, McDonald’s, Walmart зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниуд үүнийг ашиглаж, шийдвэр гаргалтаа шинэ түвшинд хүргэж байгааг ойлгомжтой, сонирхолтой байдлаар тайлбарлах болно. Өнөө үед бизнесийн орчин урьд өмнөхөөсөө илүү хурдтай өөрчлөгдөж байна. Шинэ технологи хөгжиж, зах зээлийн чиг хандлага хувьсан, хэрэглэгчдийн хүсэл, хэрэгцээ өөрчлөгдөхийн хэрээр бид ч бас илүү ухаалаг, илүү хурдан, илүү үр дүнтэй шийдвэр гаргах шаардлагатай болж байна. Оновчлол гэдэг нь өгөгдөл, алгоритм, шинжилгээнд тулгуурлан хамгийн зөв шийдвэрийг гаргах аргачлал юм. Энэ нь зөвхөн зардал хэмнэх тухай биш, харин бизнесээ илүү үр ашигтай удирдах, өрсөлдөгчдөөсөө түрүүлж алхах хамгийн хүчирхэг арга зам юм. Дэлхийн тэргүүлэгч компаниуд өгөгдлийг оновчлолтой хослуулж, бүхий л шийдвэрээ шинжлэх ухааны үндэслэлтэй, өгөгдөлд суурилсан байдлаар гаргадаг. Томоохон байгууллагууд стратеги төлөвлөлт, логистик, нөөцийн менежмент, үнэ тогтоолт, хүний нөөцийн хуваарилалт гэх мэт бүхий л түвшинд оновчлолыг амжилттай ашиглаад эхэлчихсэн. Харин олон байгууллага, ялангуяа жижиг, дунд бизнесүүд энэ хүчирхэг хэрэгслийг төдийлөн ашиглахгүй хэвээр байна. Гэвч үнэн хэрэгтээ оновчлол зөвхөн том компаниудад зориулагдсан зүйл биш юм. Бизнесийн хэмжээнээс үл хамааран, өгөгдөлд суурилсан, үр ашигтай шийдвэр гаргах нь өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, илүү үр дүнтэй ажиллах боломжийг олгодог.