
Зохиолч: | Б.САРАНТУЯА |
ISBN: | 9789919046545 |
Хэвлэсэн он: | 2025 |
Хуудасны тоо: | 304 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 205x150x17 мм |
Зохиолч: | Б.САРАНТУЯА |
ISBN: | 9789919046545 |
Хэвлэсэн он: | 2025 |
Хуудасны тоо: | 304 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 205x150x17 мм |
Сайтар ажиглан харж чадах юм бол санаандгүй тохиолдол гэж хорвоо ертөнц дээр байдаггүй агаад эртэн цагийн болзол учралаар хүмүүс хоорондоо уулзаж, биесийнхээ зүрх сэтгэлд жаргал зовлонгийн үрийг тарьсаар явдаг. Энэ номд удахгүй тайзнаа тавигдах шинэ жүжгийн гол дүрийн жүжигчдэд тохиолдсон хачин жигтэй явдлуудаар дамжуулан өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээгч цаг хугацаа, орон зай, толины тусгал мэт бидэнтэй айлсах зэрэгцээ ертөнцийн анир дор санаж сэрж байгаа тэдний сүнсний ухамсрын сэлэлтийн тухай өгүүлнэ. Самсара хэмээх үхэл амьдралын мөнхийн тойргоос хагацаж үл чадах үзэгдэлт орчлонгийн үйлийн үрийн барилдлага бүхэн нь тэднийг энэхүү тайзан дээр нэгэн цагт, нэгэн жүжгийн гол дүрээр уулзуулсан юм. Үнэндээ бол чөлөө учралт хүмүүний төрлийг олно гэдэг нь бидэнд ч санаж сэрэх, ухаарч сэхээрэх үүлэн чөлөөний нар шиг цаг хугацаа байж болох юм. Хэрэв тийм бол та ч гэсэн энэ зохиолын гол дүрийн жүжигчидтэй хамт тэдний үйлийн үрийн барилдлагаар бүтсэн үзэгдэлт жүжгийн өрнөл дунд санаж сэрж магадгүй юм. Шашин хийгээд шинжлэх ухааны уулзвар цэр дээрээс үнэн мөнийг эрэлхийлэн бичсэн энэ ном танд амьдарна гэдэг амьд байхын нэр биш амжиж сэрэхийн нэр байж болохыг сануулах болтугай.