
Зохиолч: | Батмөнхийн Мөнхцацрал |
ISBN: | 9789919043841 |
Хэвлэсэн он: | 2025 |
Хуудасны тоо: | 162 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 280x205x15 мм |
Зохиолч: | Батмөнхийн Мөнхцацрал |
ISBN: | 9789919043841 |
Хэвлэсэн он: | 2025 |
Хуудасны тоо: | 162 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 280x205x15 мм |
Хүүхэд төрсөн цагаас 6 нас хүртлээ толгойгоо дааж, өнхөрч, сууж, мөлхөж, алхаж, гүйх зэрэг том булчингийн үйл ажиллагаа нь идэвхтэй хөгждөг. Тиймээс эцэх эх, асран хамгаалагчид бид хүүхдэдээ таатай орчныг бүрдүүлэхийн тулд хүүхдээ мэдэрч, хувийн хөгжлийн онцлогийг нь хүлээн зөвшөөрч, хүндэтгэн үзэж, анхааралтай ажиглаж, шинийг олж мэдэхэд нь дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлдэг.
Энэхүү ном нь хүүхдийн хөгжлийн үе бүрд тохирсон дасгал ажлуудаар дамжуулан эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ажиллахад нь туслагч хэрэглэгдэхүүн байж, хүүхэдтэйгээ ажиллах өөрийн онцгой арга барилыг нээн илрүүлэх, олж авахад нь туслах зорилготой юм.
Хүүхэд аливаа зүйлийг сонирхох, өөрөө сонголт хийх, чөлөөтэй харилцах, хүссэн үедээ хөдөлгөөн хийх, аюулгүй орчинд тоглох зэрэг заримдаа бидний анзаардаггүй жижиг зүйлс хүүхдийг суралцахад том түлхэц, орчныг бүрдүүлж өгч байдаг.