| Зохиолч: | Д.Төрбат |
| Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
| ISBN: | |
| Хэвлэсэн он: | 2025 |
| Хуудасны тоо: | 156 |
| Номын хавтас: | Зөөлөн |
| Номын хэмжээ: | 140х195 мм |
| Жин: | 80.0 гр |
| Зохиолч: | Д.Төрбат |
| Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
| ISBN: | |
| Хэвлэсэн он: | 2025 |
| Хуудасны тоо: | 156 |
| Номын хавтас: | Зөөлөн |
| Номын хэмжээ: | 140х195 мм |
| Жин: | 80.0 гр |
Тэртээ 1970-аад оны үүх түүхийг эргүүлэн сөхөх энэхүү ном Соном, Гармаа, Жимсээ хэмээх гурван найзын адал явдал хийгээд орчлон ертөнц, байгаль эхийн нарийн нандин холбоосыг өгүүлнэ. Илүү тодруулбал Намар, Өвөл, Хавар, Зун хэмээх 4 хэсгээс бүрдэх “Их говийн адал явдлууд” нь уншигч хүүхдүүдэд эх Монгол орон, тэр дундаа Говь нутгийн аж ахуй, онцлог, тэнд амьдарч, сурч хүмүүжиж буй эгэл иргэд, хот айл, хүүхдүүдийн тухай нүдэн дээр дэлгээд тавьсан мэт арвин баялаг ойлголт өгөх нь дамжиггүй.
Сумын төвийн сургуулийн сурагч 3 найз болох Гармаа Соном гэх 2 хүү дотнын найз Чимгээгийн хамт Хүлэг үүрсэхийн хөндийд амар тайван ажин түжин сууна. Сономын өвөө бол нутагтаа нэр хүндтэй буурай. Тэрбээр ач хүүдээ төдийгүй хот айлынхандаа “Хавт Хасар”-ын түүхийг морин хуурын эгшгээр дамжуулан хууч хөөрнө. Өвөөгийн хуучилсан Хавт Хасарын тууж зохиолын 3 баатар болоод сумын төвийн багш нарын чихэнд хүртэл хүрэх нь тэр. Эрэлхэг зоригт Хавт Хасарын түүх угтаа эх нутгаа хамгаалж үлдэх гэсэн эрдэмтэн мэргэдтэй холбогдох учиртай ажээ.