| Зохиолч: | Ми Тун |
| Орчуулагч: | К. Жинбаяр |
| Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
| ISBN: | |
| Хэвлэсэн он: | 2026 |
| Хуудасны тоо: | 24 |
| Номын хавтас: | Супер |
| Номын хэмжээ: | 260x260x40 мм |
| Жин: | 1100.0 гр |
| Зохиолч: | Ми Тун |
| Орчуулагч: | К. Жинбаяр |
| Хэвлэлийн газар: | Мирном хэвлэлийн газар |
| ISBN: | |
| Хэвлэсэн он: | 2026 |
| Хуудасны тоо: | 24 |
| Номын хавтас: | Супер |
| Номын хэмжээ: | 260x260x40 мм |
| Жин: | 1100.0 гр |
Гайхамшигт шавж, содон шувууд, ширэнгэн ой ба цөлийн амьтад гээд дэлхийн өнцөг булан бүрийн амьд биетүүд энэ номд багтсан. Тэд хэрхэн хоорондоо харилцдаг вэ? Янз бүрийн орчинд яаж дасан зохицож амьдардаг вэ? Байгаль тэдэнд ямар онцгой чадвар хайрласан бэ? Яагаад амьтан бүр дэлхийд чухал үүрэгтэй вэ? Эдгээр болон бусад олон асуултын хариуг хүүхэд энэ номоос олж мэднэ. • 200 гаруй төрөл зүйлийн амьтан • 50 интерактив хөдөлгөөнт элемент • Олон давхаргат өвөрмөц 3D панорама үзүүлэнгүүд • Нарийн детальтай, бодит мэт өнгөлөг зураглал • Хүүхдэд ойлгомжтой хэлээр тайлбарласан орчин үеийн шинжлэх ухааны мэдээлэл Ном нь чанартай, аюулгүй материалаар хийгдсэн бөгөөд том форматынх учир зураг, хэсэг бүрийг ойроос нягтлан харахад тохиромжтой. Энэ нэвтэрхий толь нь байгалийн ертөнцөөр хийх сонирхолтой аялал болж, гэр бүлээрээ хамтдаа үзэх гайхалтай бэлэг болно. Сургуулийн өмнөх болон бага ангийн насны хүүхдүүдэд онцгой тохиромжтой. Амьтдын ертөнцөөр адал явдалт аялал хийхэд бэлэн үү? Тэгвэл энэ интерактив нэвтэрхий толийг нээгээрэй! Хуудсуудыг нь сөхөх бүрд чи содон шавж, гайхалтай шувууд, фермийн амьтад болон газрын гүний нууцлаг оршин суугчидтай учирна. Мөн ширэнгэн ой, гол мөрөн, саванна, мөсөн туйл, цөл, өндөр уулс гээд байгалийн олон өөр бүсийн амьтадтай танилцана.