Баян аав Ядуу аав (I дэвтэр)
Хямдралтай үнэ
20,300 ₮
-30%
Хэмнэлт: 8,700 ₮
Үндсэн үнэ
29,000 ₮
Баян аавын цуврал номууд (5)
Хүргэлтийн нөхцөл Хямдралын үеийн захиалга хот, хөдөө орон нутагт ачааллаас хамаарч 7-14 хоногт хүргэгдэнэ.
Зохиолч: |
Роберт Кийосаки |
Орчуулагч: |
К.Жинбаяр |
Хэвлэлийн газар: |
мир ном хэвлэлийн газар |
ISBN: |
978-9919-513-28-3 |
Хэвлэсэн он: |
2023 |
Хуудасны тоо: |
321 |
Номын хавтас: |
Зөөлөн |
Номын хэмжээ: |
154х228х30 мм |
Жин: |
450.0 гр |
Номын тухай
Ядуу аав минь баяжихын тулд сугалаанд азаа үздэг байсан. Харин баян аав минь “Чи ядуу хүний зуршлаа өөрчлөхгүй л бол мянга хожоод ч баян болохгүй, эргээд хоосорно”гэдэг байсан сан.
Би баян, ядуу хоёр аавтай хүн. Нэг нь өндөр боловсролтой, чамгүй цалинтай ч насаараа өрнөөс өрний хооронд явсан. Харин нөгөө нь дунд сургуулийн боловсролтой ч Хавайн арлын хамгийн баян хүнээр нэрлэгдэж чадсан юм. Би ийм хоёр аавын дунд өсөж хүмүүжсэн болохоор ядуу, баян хүмүүсийн үзэл бодлын ялгаа, хийдэг зуршил, амьдралд хандах хандлагуудыг нь харьцуулж дүгнэж ирсэн билээ.
"Сайн сураад өндөр цалинтай, нэр хүндтэй, хангамж сайтай, баталгаатай ажилд орох хэрэгтэй гэж ядуу аав маань сургадаг бол баян аав: "Мөнгөний төлөө бүү ажилла, мөнгийг өөртөө ажиллуул, орж ирсэн төгрөг бүрээ үржүүлэх үү, үрэх үү гэдэг чиний сонголт, тархиа ажиллуул" гэдэг байв.
Бас ядуу аав минь "Би үүнийг авч дийлэхгүй" гэж олонтоо хэлдэг байхад баян аав, "Би чадахгүй, авч дийлэхгүй" гэж хэлэхийг цээрлэдэг байлаа. Тэр "Би энийг яавал авч чадах вэ гэж бод, тэр үед чиний санхүүгийн авьяастан сэрэх болно, чиний хамгийн хүчтэй зэвсэг бол тархи чинь" гэж үглэдэг байв.
Би энэхүү номдоо та нарт санхүүгийн боловсрол, санхүүгийн мэдлэг гэж юу болох талаар Баян аавын хичээлүүдээр дамжуулан ойлгуулахыг зорилоо. Баячууд яагаад улам баяждаг тухай, ядуу болон дундаж давхаргынхан яагаад "чөтгөрийн тойрог"-оосоо гарч чаддаггүй тухай дэлгэрэнгүй өгүүлэх болно.