Зохиолч: | Ч.Галсан |
Хэвлэлийн газар: | Ножо паблишинг |
ISBN: | 9789919911126 |
Хэвлэсэн он: | 2024 |
Хуудасны тоо: | 230 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 180x115x20 мм |
Зохиолч: | Ч.Галсан |
Хэвлэлийн газар: | Ножо паблишинг |
ISBN: | 9789919911126 |
Хэвлэсэн он: | 2024 |
Хуудасны тоо: | 230 |
Номын хавтас: | Зөөлөн |
Номын хэмжээ: | 180x115x20 мм |
Зохиолч, яруу найрагч, байгаль хамгаалагч Ч.Галсан 1943 оны 12-p саpын 26-нд Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайpхан сумд малчин Шыныкбайн гэрт төржээ. 1951-1955 онд сумын бага суpгууль, 1955-1961 онд аймгийн аpван жилийн дунд суpгуульд суpалцсан. 1961-1962 онд MУИС-ийн хэл бичгийн факультетын монгол хэл, утга зохиолын ангид, 1962-1963 онд Лайпциг хотын геpман хэлний бэлтгэлийн институтид, 1963-1968 онд мөн хотын Каpл Mаpксын нэpэмжит их суpгуулийн геpманистик (геpман судлал)-ийн ангид суpалцаж улаан дипломтой төгссөн. Геpман, оpос, англи, испани, казах, тува хэлтэй.
Уншигч та анх герман хэлээр 1988 онд бичиж, 1997 онд “Der blaue Himmel” нэрээр хэвлэгдсэн “Хөх тэнгэр сонсож бай” романыг унших гэж байна. Уг романы тухай Шпийгель (Толь) сэтгүүлд: “Үнэр ялдам, өнгө хурц, үйл явдлаар халгим цалгим байна. Хэн нэгэн ид шидтэн холын холоос Германы орчин үеийн утга зохиол руу цоо шинэ салхи илгээсэн мэт эрч хүчтэй мэдрэмж төрүүлж байна” хэмээн бичжээ.
Энэ роман зохиолчийн хамгийн олон буюу 15 хэлээр хэвлэгдсэн бүтээл юм. Заримаас нь дурдвал: Герман хэлээр “Der Blaue Himmel” нэрээр 20 гаруй удаа, англиар “The Blue Sky”, испаниар “Сielo azul”, францаар “Ciel Bleu”, баскаар “Zeru urdina”, голландаар “De blauwe hemel”, даниар “Den blae Hemmel”, италиар “Il cielo azzurro”, солонгосоор “Цэнхэр тэнгэр” зэрэг нэрээр тус тус хэвлэгджээ.
“Reddit” цахим хуудас дэлхийн утга зохиолын карт гаргасан нь нэлээд шуугиан тарьсан. Энэхүү картад улс болгоныг нэг номоор төлөөлүүлсэн юм. Хятадыг Цао Сюэциний “Улаан асрын зүүд”, Киргизстаныг Чингиз Айтматовын “Зуунаас ч урт өдөр”, Оросыг Л.Н.Толстойн “Дайн ба Энх”, Японыг Харүки Мүракамигийн “The Wind-Up Bird Chronicle” төлөөлсөн бол Монголоос Чинагийн Галсангийн “The Blue Sky” роман төлөөлжээ. Англи хэлээр 2006 онд хэвлэгдэж, Канадад нээлтээ хийсэн байна.
Өдгөө герман хэлээр 40 гаруй ном бичиж, дэлхийн 20 орчим хэлээр хэвлүүлсэн монгол зохиолчоо та бид хэр сайн мэдэх вэ? “Аянгат цагийн тууж”-аар уу, “Эр хар сур”-аар уу, аль эсвэл “Арван сарын тэнгэр дор” тууж, монгол хэлээр гарсан цөөн хэдэн өгүүллэг, тэмдэглэлээр нь үү?
“Би өөрийнхөө үзсэн, туулснаа л бичдэг” хэмээн ярих буурал зохиолч маань “Арван сарын тэнгэр дор” туужаа герман хэлнээс монгол руу орчуулсан цагаас хойш 36 жилийн дараа “Хөх тэнгэр сонсож бай” романаараа монгол уншигчидтайгаа учран золгож байна. Хэчнээн сайхан бэ?! Хүүхэд насныхаа тухай бичсэн гурамсан романы тэргүүн дэвтэр нь эл роман бол удаах дэвтэр нь “Саарал газар”, “Цагаан уул” нэртэй юм.
Зохиолч Баасангийн Номинчимэд “Гайхамшигтай бүтээл, монголын уран зохиолын тодоос тод үзэгдэл гэдэгт эргэлзэхгүй байна. Бичлэг яруу тунгалаг, утга санаа нягт, гол нь монгол хүний дотоод ертөнц гэрэлтэж тодорсон ер бусын бүтээл аж. Ийм сайхан монгол хэлээр, монгол сэтгэлгээгээр, монгол сэтгэлээр бичсэн, сэтгэл зүрхэнд сэм сэм гэрэл юүлдэг бүтээл тийм ч олныг уншсангүй шиг билээ” хэмээн үнэлсэн байна.
Монгол улсын алс баруун хязгаарт одоогоос 75 жилийн өмнө аж төрж асан тува гаралтай эгэл боргил, эрдэм чадвартай хөгшин ээжийгээ үгсийн шидээр амилуулж, үүрд амьдрах мөнх насыг бүтээлээрээ дамжуулан бэлэглэжээ. Жинхэнэ монгол хөг аялгуу, амьд хэмнэл ханхийх нь гайхалтай. Учрал ерөөлөөр бид эрхэм зохиолчийнхоо эрийн цээнд хүрсэн эл бүтээлийг уншигч таны гар дээр бахархалтайгаар тавьж байна. Таалан болгооно уу!
Ийнхүү “Аянгат цагийн тууж”-аар Чинагийн Галсан цувралаа эхлүүлж, “Арван сарын тэнгэр дор” туужаар үргэлжлүүлсэн бол энэ удаад “Хөх тэнгэр сонсож бай” романаар бүл нэмж буйдаа баяртай байна. Энэ дашрамд бидэнд итгэл хүлээлгэсэн эрхэм зохиолчдоо, биднийг үргэлж дэмждэг уншигчдадаа мэхийе!
“Ножо” хэвлэлийн газар